Бизнесээ Томруулъя Клуб

Бизнесээ дараагийн түвшинд гаргахыг хүсч буй компаниудын нэгдэл

erxes Бизнес Клуб

Бизнесээ дараагийн түвшинд гаргахыг хүсч буй компаниудын нэгдэл

10+

Жилийн туршлага

Бидний тухай

Бизнесээ Томруулъя Клуб

“Эрксис Монголиа” ХХК нь дижитал шилжилтийг хүртээмжтэй байлгах, гарааны бизнесүүд, жижиг дунд байгууллагуудыг дэмжих зорилгоор бизнесээ дараагийн түвшинд аваачих, орлогоо нэмэгдүүлж зардлаа бууруулах, технологийн дэвшлийг ашиглан баг хамт олон болон харилцагчдынхаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, хамтдаа хөгжих зорилготой компаниуддаа зориулан “Бизнесээ томруулъя клуб” - ийг үүсгэн байгуулав.

Бид ирэх 5 жилдээ 10,000 жижиг дунд бизнесүүдийг цахимд шилжүүлж хамтран ажиллахаар зорьж байгаа ба 1 сарын ₮1,000,000 төгрөгийн бүтээгдэхүүн үйлчилгээг ердөө ₮100,000 төгрөгөөр ашиглах боломжийг компаниудад олгож байна.
Боломжууд

“Бизнесээ Томруулъя Клуб” - ын гишүүнчлэлд юу багтсан бэ?

3 ширхэг танилцуулга эсвэл онлайн худалдааны цахим хуудас

3 байгууллагын онлайн санхүүгийн программ

3 ширхэг кассын систем

Салбартаа тэргүүлэгч менторуудаас тулгамдаж буй асуудал дээрээ зөвлөгөө авах

Улиралд 1 удаа маркетинг борлуулалт, дижитал маркетингаа оновчтой зохион байгуулах зөвлөх үйлчилгээ

Жилд 2 удаа нетворкинг үйл ажиллагаанд оролцож, хүрээллээ тэлэх, борлуулалтаа өсгөх

Эрксис платформыг 26 хүртэл хамт олны эрхтэйгээр ашиглах эрх, Үүнд:

  • Багийн нэгдсэн инбокс - сошиал сувгуудаас ирсэн харилцаануудыг багийн хэмжээнд удирдах
  • Харилцагчийн нэгдсэн мэдээллийн сан - 15000
  • Харилцагчийн мэдээллийн санд үндэслэн 8 төрлийн сегмент үүсгэх
  • 1 Фэйсбүүк, 1 Инстаграм, 1 Калл про холболтыг тус бүр хийж бүх харилцааг нэг дороос удирдах
  • Маркетингийн менежмент / сар бүр 15,000 харилцагчийн имэйл хаяг руу маркетингийн идэвхжүүлэлт хийх
  • Санал гомдлын менежмент - 12 талбар / Харилцагчаас ирсэн санал гомдлыг алдалгүй бүртгэх, шийдвэрлэлийн аль шатанд явж байгааг мэдэх,, харилцагчид автоматаар мэдэгдэх
  • 3 брэнд үүсгэх
  • Маркетингийн шинэ санаануудаа бүртгэх, үнэлэх
  • Борлуулалтын менежмент - 12 талбар / Сэжмүүдийг алдалгүй бүртгэж борлуулалтын алхамуудыг цэгтэй болгох, удирдах, хянах
  • Даалгаврын менежмент - 12 талбар / хэлтэс бүрийн төлөвлөгөөг эмх цэгцтэй хөтөлж багийн гишүүн нэг бүрийн гүйцэтгэлийг үнэлэх
  • Судалгаа, хүний нөөц, асуулгатай холбоотой 10 ширхэг форм үүсгэх, цахим хуудастайгаа холбох
  • 1 мэдлэгийн сан үүсгэж харилцагчдаа мэдээллээр хангах
  • Эрксис мессенжерийг цахим хуудастай холбох, хэрэглэгчийн гомдол саналд  24/7 хариулах
  • 8 ширхэг тайлангийн загвар үүсгэх / системд хадгалагдсан датан дээр суурилж төрөл бүрийн тайлан гаргах
  • Үйлдлээс үйлдлийн хооронд 5 автоматжуулалт хийх 
  • Систем дээр 30GB дата хадгалах боломж
  • Цаг олголт / Гоо сайхны салон, эмнэлгийн байгууллага,  гэх зэрэг үйлчилгээний байгууллагуудад тохиромжтой эмч эсвэл өрөөнд цаг олгох, бүртгэх модуль
  • Системийн сургалт, зөвлөгөө
Давуу тал

“Бизнесээ томруулъя” клубын гишүүн болсоноор үүсэх давуу тал юу вэ?

  • Технологийн шийдлийг ашиглан хамт олон болон харилцагчдынхаа сэтгэл ханамжийг сайжруулах
  • Ганцхан цагийн хугацаанд онлайн худалдааны эсвэл танилцуулга цахим хуудастай болж бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулах, танилцуулах, байгууллагын албан ёсны онлайн дүр төрх бүтээх, харилцагчдаа итгэд төрүүлэх
  • Орлогоо оройгүй өсгөж зардлаа замбараагүй бууруулах
  • Салбартаа тэргүүлэгч 10 гаруй менторуудаас зөвөлгөө авч тулгамдаж буй асуудал дээрээ шийдэл олох, гацаанаас гарах
  • 10,000 байгууллагууд хоорондоо бизнесийн интеграцчлал хийж бие биенийхээ бизнесийг дэмжих
  • Боломжит хамтрагчид, хөрөнгө оруулагчдыг олох боломж
  • Харилцагч, хэрэглэгчдийн үнэн зөв дататай болох
  • Байгууллагын өдөр тутамд хийгддэг гар ажиллагааг багасгаж автомат болгох
  • Байгууллагын хэлтэс хоорондын уялдааг сайжруулах, мэдээллийн алдагдалыг багасгах
  • Орон зай, цаг хугацаанаас үл хамааран хэрэглэгч, харилцагчидтайгаа цаг алдалгүй холбогддог болох
  • Эрксис болон 10,000 байгууллага хамтдаа хөгжих
Гишүүн байгууллагууд

Бизнесээ Томруулъя Клубийн гишүүн байгууллагууд

Гишүүнчлэлийн төлбөр

Бизнесээ Томруулъя Клуб - ын гишүүн болохын тулд та юу хийх хэрэгтэй вэ?

Та болон танай байгууллага 1 сарын ₮1,000,000 төгрөгийн үнэ цэнэ бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг ердөө ₮100,000 төгрөгөөр худалдан авсанаар Бизнесээ Томруулъя Клуб-ын гишүүн болох юм.

Бүртгэл эхлэх хугацаа:
  • 2022 оны 12 дугаар сарын 16 ны өдрөөс эхэлнэ.